Монголд Хойд Америкийн газар тариалангийн тоног төхөөрөмж тохиромжтой болох нь сүүлийн жилүүдэд тодорхой болсноор манай фармерууд дэлхийн талыг туулан ирж Канад, Америкаас трактор, техникээ авч байхад нь мэргэжлийн хүний хувьд тусыг үл хүргэн суух нь утгагүй байлаа. Тиймээс Монгол тариаланчиддаа хамгийн боломжтой үнээр, чанартай сайн техникийг худалдан авах, Канадаас экспортлох ажлыг зохион байгуулж эхэлсэн юм. Гэтэл фармеруудын маань худалдан авалт нэмэгдэхийн зэрэгцээ орон нутгийн захиргаанаас ажлаа бизнес болгон бүртгүүлэхийг шаардаж, Canada International Trading Group гэдэг Монгол компани Саскатчеван мужид үүсгэн байгуулагдаж 2009 оны 2-дугаар сараас үйл ажиллагаагаа эхэллээ.
Canada International Trading Group нь Канадын компаниудын төлөөлөгч, хамтрагч болох, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн импортлох, экспортлох ажлийг өндөр түвшинд зохион байгуулж, Канадаас ХАА-н үр таримал, текникүүдийг хямд үнээр худалдан авах, Монгол руу ачих ажлуудийг найдвартай гүйцэтгэж байна. Канадын тэсгим хүйтэнд зориулсан өвлийн нэмэлт тоноглолтой суудлын болон жийп автомашинуудыг нийлүүлж байна (зургаас харна уу).
Ингэснээр, 2009 онд Монголын газар тариалан, худалдаа үйлчилгээний 10 гаруй компаниуд манайхаар дамжин Канадын зах зээлд гарч, худалдаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байна.
Мөн замын асфалтыг орлох маш хямд Канад технологийн Монгол дахь дистрибютор бөгөөд энэхүү бүтээгдэхүүнийг 1-306-880-2264 утсаар эсвэл boldsaikhan@gmail.com хаягаар холбогдон авна уу. Замын 1км урттай, 7м өргөнтэй, 15 см зузаан хэсгийг цардахад 15 000 ам. долларын бодис шаардагдах бөгөөд ойролцоогоор 5-10 жилд засваргүй байх боломжтой. Уул уурхайн хүнд механизмууд явдаг замуудад ихэвчлэн ашиглаж байна. 2) Мөн тоос дарагч байгалийн гаралтай бодисыг нийлүүлж байгаа бөгөөд энэ нь хүнд механизмууд явдаг уурхайн зам, талбайд 6 сарын турш тоос босгохгүй байгаа.
Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтай 1 давхар барилгуудыг хямдаар барьж өгнө (үйлдвэрлэгчээсээ 15 жилийн баталгаатай). Материал нь төмөр хавтан, сайжруулсан пластик-хулдаас зэрэг сонголттой (зургаас харна уу).
Түүнчлэн, өвөлд маш дулаан Канад house (100% Канад материал) нийлүүлнэ. Канадын сертификаттай, барилгын инженер гүйцэтгэнэ. Халаалт, цэвэр, бохир усны бие даасан системийг хамтад нь угсарна.

Сэлэнгийн агрономич Канадын Манитоба-гаас CASE IH шинэ тракторуудаас худалдан авлаа. Зүүн гар талаас: Монголоос ирсэн агрономич Л. Даваадорж, Canada International Trading компаний захирал Ө. Болдсайхан нар.

Танд хэрэгтэй л бол цасан доороос ч ухаад олоод өгье. Хойд Албертад 70 см цаснаас үйлчлүүлэгчийхээ хүслэн болсон техникийг нь олж өглөө.

Бүх тээвэрлэлт Канад улсын тээврийн горимын дагуу хийгдэж, үйлчлүүлэгчид маань хангалуун байхад бид анхаардаг.

Өндөр технологиор тоноглогдсон манай баг техникийг горимын дагуу задлан ачдаг.

Манай мэргэшсэн техникчид шуурхай, найдвартай ажилдаг.

Контэйнэрийн бэхэлгээ, дүүргэлтэнд онцгой анхаардаг.

Канадын өвлийн тоноглолтой машинуудыг Монгол руу ачиж байгаа нь.

Тэсгим энэ хүйтэнд хэд дахин хямд, маш чанартай нийлэг байшинд Канадын үйлдвэрүүд ажлаад байхад бид яагаад 64 ийн хана барих гээд үргүй зардал гаргадаг юм бол? Манайх энэ байшингийн дилер бөгөөд та бүхнээ мөнгө, хугацаагаа хэмнээсээ гэж хүсдэг.

Бүх үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар хэрэглэж болох бөгөөд бид танд 15 жилийн баталгаа өгнө.

Маш бөх энэхүү материалаар ямарч хэмжээтэй барилга барьж болох бөгөөд өртөг хямд байдаг. Манайх гэрээт борлуулагч тул дилерийн үнээр нийлүүлнэ.

Бүх дизайнаар...

дотор талдаа..

Тоос дарагчийг хэрэглэхийн өмнө..

Хэрэглэсний дараа..

Тоос дарагчийг хэрэглээгүй зам дээр..

Тоос дарагч хэрэглэсэн зам дээр.. 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр батламжлагдсан.

Канадын хойд хэсгийн -40 хэм хүйтэн өвөлтэй нутагт зам цардагч бодисоор тавьсан зам. Мод бэлтгэлийн хунд механизмууд байнга явдаг.
Манай хаяг:
Canada International Trading Group
1912 Main street, Suite#2
Saskatoon, SK, Canada S7H0L8
1-306-880-2264
boldsaikhan@gmail.com


