Neg ayaga suu

October 16, 2007 · 12 Comments

Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өглөө. Хүү сүүг удаан уугаад хармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин “Хэрэггүй ээ. Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой” гэж сургасан юм гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа.Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар л. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэг эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж. Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон … бас мартаагүй нэр … Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ? Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүйн амь нас аврагджээ. Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ хагалгаа үйлчилгээний зардал 10 000$ болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм их эмчилгээ, асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалвал Олон жилийн өмнө “Нэг аяга сүүгээр төлсөн.” Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.Source: Biirbeh.com/2006

Categories: Read & Earn...

12 responses so far ↓

  • Ganaa // January 5, 2008 at 11:51 am

    Хариу бодоогүй тус гэдэг хэзээ нэгэн цагт улам их тус болж өөрт ирдэг гэдэг үнэн юм даа.Сургамжтай сайхан түүх байна.Сайхан эергэ илч агуулсан материал олныг нийтлээрэй.Амжилт хүсэе.

  • bolor // April 18, 2008 at 9:58 am

    hunii setgel dotriig oor nudeer harah iim saihan niitlel bichsend gun talarhaj baina, amijilt husie

  • sarnai // June 24, 2008 at 2:57 am

    mash ih setgel hodolchihloo, ih bayarlalaa, yamar negen hariu husehguigeer sain zuil hiih n yamar saihan yumb de

  • aman // August 8, 2008 at 7:12 am

    yamar goyo story. minii nulims ooriin erhgui asgarchihlaa.

  • D.Ts*/*** // August 8, 2008 at 7:15 am

    huurhun um bnaa :D

  • jacky // August 8, 2008 at 7:22 am

    vnexeer sak
    bolson yawdal yum uu

  • Byak0308 // August 8, 2008 at 7:25 am

    Gaihaltai tuuh bna.Hun bugd iim bdg bol aan………………….. Uurch heleh ug alga daa

  • oyunaa // August 8, 2008 at 7:38 am

    bayarlalaa, saihan setgeliin tuhai odoo yed martagdaad bgaa ene yed iim sedev gargaj irsend ni talarhlaa…… zaluushuudad ovlyyleheer saihan setgegdliig toryyllee dee…

  • tuya // August 8, 2008 at 7:43 am

    ih saihan boljee… ih taalagdlaa shuu…ih gegeelege saihan um unshlaa ho. unshaad nuhdend mini nulims tsiilegeneed bailaa ho.. dahin oloniig bicheerei ok.. amjilt shuu…

  • zulaa // August 8, 2008 at 7:51 am

    saihan setgeleer neg negendee tusalna gedeg uneheer gaihaltai shuu

  • DMND // August 8, 2008 at 9:39 am

    Saixaaaaaaan…

  • Krasot // August 14, 2008 at 9:25 am

    Uneheer zurkhend um hunduj bn shuu!!! Tovch buguud yaasan goy aguulagatai um ve…

Leave a Comment